White Noise

Бүх Android хэрэглэгчдийн анхааралд!

Amazon дэлгүүр нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан White Noise нэртэй App болон White Noise Sound Machine Pro нэртэй App-ийг үнэгүй суулгах боломжийг олгож байна.

White Noise app

White Noise нэртэй энэхүү App нь далайн давалгаан чимээ, борооны шиврэх чимээ болон горхины урсах чимээ зэрэг байгалын гаралтай тайвшруулж, стресс тайлах эгшиглэнт 40 гаруй төрлийн чимээнүүдийг багтаасан байдаг. Америкийн нэр хүнд бүхий Health Magazine, The Washington Post, New York Times зэрэг сэтгүүлүүдэд өндөр үнэлэгдсэнээс гадна олон мянган хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан.

Би хувьдаа бага насны хүүхдүүдээ өдрийн цагаар унтахад нь энэхүү App-ийг хэрэглэж байсан бөгөөд үнэхээр бөх унтаж амрахад нөлөөлдөг гэдгийг гэрчилж чадна шүү 🙂

Энгийн үнэ нь $1.99 байдаг энэхүү App-ийг үнэгүй татан авч бөх нойрсохын ач тусыг мэдрээрэй!

Сэтгэгдэл бичнэ үү

  • (нууцлагдмал байна!)