Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  аялах дуртай, шаардлагатай байдаг хүмүүст хамгийн тустай үйлчилгээний нэг нь Airbnb болж чадсан. Бусад ижил төрлийн үйлчилгээний газаруудыг бодвол үнэ хямд, аяллынхаа хугацаанд бусад хүмүүстэй харилцаатай байж, тухайн улс орныхоо өдөр тутмын амьдралыг мэдрэх боломжийг олгодог онцлогтой.

Ихэнх хүмүүсийн мэддэггүй зүйлсийг энд тантай хуваалцах гэж байна. Албан ёсны вэбсайт дээр байгаа үнэ бол хөдлөшгүй тогтоосон үнэ биш юм шүү гэдгийг санах хэрэгтэй! За ингээд та бүхэнд хамгийн шалгарсан, бас өөрийн туршиж үзсэн 4 арга замыг танилцуулъя.

1.Тохиролц

Заримдаа аялалд бэлтгээд байрлах газараа хайж байхад гайхахаар ухаалаг санаанууд төрдөг юм. 4-5 Google цонхууд зэрэг нээж байгаад зочид буудлуудын албан ёсны сайтуудыг, яг адилхан зочид буудлын өрөөнүүдийг нь хямдралтайгаар худалдаалж байгаа зуучийн газруудын сайтуудыг, тэгээд дээрээс нь Airbnb сайтыг нээж байгаад харьцуулдаг юм. Хамгийн хямд гэж сурталчлах Airbnb өрөөнүүд нь зочид буудлуудын өрөөнөөс хамаагүй үнэтэй байх тохиолдлууд зөндөө бий. Би яагаад үнэгүй өрөөний цэвэрлэгээтэй, тухлаг бас стандартын дагуу тохижуулсан өрөөгөөр үйлчлүүлэхийнхээ оронд илүү өндөр үнийг төлөөд, айлын өрөөнд хоног өнгөрүүлэхийг аялал гэж тооцох болж байна? Айлын байр ямар ч ортой юм, айлынх нь хүмүүс ямар ч ааш зантай юм?

Тэгвэл яагаад үнэ нь өндөр бичигдсэн байдаг юм бол оо? Байрны эзэн нь тохиролцохыг хүсч байгаа, яагаад болохгүй гэж бодсон үнийг тогтоосон байгаа гэдэгт би итгэдэг. Тийм ч учир би тохиролцох дуртай! Саяхан манай гэр бүл Япон орноор аялсан юм. Энэ аяллын туршид байрласан газаруудынхаа нэг өдөрийн хөлсийг нь дундажаар 20%-аар хэмнэж чадсан. Ингэж тохиролцохдоо анхаарах зүйлс бий.

Жилийн ямар улиралд нь аялал тань таарч байгааг анзаар!

Ихэнх улсуудад зуны сарууд нь эрэлт өндөртэй аялал жуулчлалын үе байдаг. Тиймээс зуны саруудад тогтоосон үнийг тохиролцоход бэлэн байгаа хүнийг олох амаргүй. Харин эрэлт багатай саруудад аялах гэж байгаа бол тогтоосон үнийг нь 20-30% хямдруулаад асуугаад үзээрэй.

Миний хувьд бол тохиролцох гэдэг үг нь зугаатай тоглоом шиг л сонсогддог. Тийм болохоор миний дүрмээр бол 50% хямдруулан асууж эхлэх хэрэгтэй. Бараг бүх тохиолдолд би шууд тэгье гэсэн хариултыг сонсож байгаагүй. Харин оронд нь ихэнхи хүмүүс инээдэг. Тэгээд лавшруулан асуудаг. Надад үнэхээр байр нь таалагдсан юм байна, үнээ тохирох л юм бол төлөхөд бэлэн үйлчлүүлэгч байна гэсэн ойлголтыг байрны эзэнд нь өгч чаддаг юм. Ингээд жинхэнэ тохиролцоо эхэлдэг юм даа! Тогтоосон үнийг хэзээ ч бүү хүлээн зөвшөөрч бай. Хэлний бэрхшээл байгаа бол Airbnb мессэжээр харилцах боломжийг олгодог. Зүгээр л ‘Is there any discount available?’ гээд л явуулахад хангалттай.

Аялах гэж байгаа газарынхаа байршлыг сайн мэдэх хэрэгтэй!

Сонирхож байгаа байрны тань байршил нь хаана байгаагаас шалтгаалаад та өөрийнхөө төлөхийг хүсч байгаа, төлөхөд бэлэн байгаа үнийг урьдчилаад тогтоох хэрэгтэй. Үнэхээр очихыг хүссэн газарт тань цөөн тооны байр л жагсаасан байх юм бол танд үнийг нь хүссэнээрээ тохиролцох боломж бага байх болно.

Жижиг хотуудад үнэ тохиролцох боломжууд маш бага. Харин та өөр зочид буудлын үнэтэй харьцуулж үзээд ижил юм уу хямд үнийг олж чадвал байрны эзэнтэй нь тохиролцох боломж нээгдэх болно. Байр нь танд таалагдаж байгаа ч таны төсөвт багтахгүй байгааг тодотгоод хэлээрэй. Airbnb үйлчилгээний нэг онцлог нь та хувь хүмүүстэй харилцаж байгаагаараа давуу талтай юм. /зочид буудал-байгууллага/

Сэтгэгдэл бичих

Хэрэв таны сонирхож байгаа байр тань ямар ч хэрэглэгчийн сэтгэгдэл бичигдээгүй, эсвэл маш цөөхөн сэтгэгдэлтэй бол үүнийг нь ашиглах хэрэгтэй. Airbnb нэг онцлог нь зөвхөн үйлчлүүгчидэд л сэтгэгдэл бичих холбоос илгээгддэг. Тиймээс host хийж байгаа тал шинэ үйлчлүүлэгчид татахын тулд сэтгэгдэл үлдээлгэхийг хүснэ. Харин та байрыг нь сонгож үйлчлүүлэхгүй л бол host тал үнэлгээгээ дээшлүүлэх боломжгүй байх юм.

Гэвч би хувьдаа ямар нэгэн сэтгэгдэл бичигдээгүй байрыг хэзээ ч сонгодоггүй. Хямд үнийг олоод хэмнэхийг хүсч байгаа ч хэн нэгэний эмх замбараагүй амьдралын хэв маягийнх нь золиос болох эрсдэл хүлээхийг хүсдэггүй юм. Энд нэг зүйлийг сануулж хэлэхэд хэмнэх гэсэн ойлголт нь харамч байх гэсэн үг огт биш! Ухаалгаар, өөрийн зарлагын хэмжээг минимал барих юм.

Сарын хөлсийг нь сонирхоод харьцуул!

Хэдэн долоо хоногоор эсвэл хэдэн сараар байрлах гэж байгаа бол ихэнхи host энгийн үнээсээ хямд үнийг санал болгодог. Бүтэн сараар байрлахад санал болгож байгаа үнийг нь шалгаж үзээд тохиролцох хэрэгтэй.

Жишээ нь 30 болон түүнээс дээш хоногоор байрлахад үнэ нь $20 биш $15 болж хямдарч байгаа бол та 25 өдөрөөр байрлах гэж байгаа бөгөөд өдрийн үнэ нь $5 хямд байгааг харлаа гэдэгээ тодотгоод хэлээд үзээрэй.

2.Зээлийн картны бонус

Ихэнх зээлийн картууд тодорхой нөхцөл болон хугацаатайгаар хямдралуудыг санал болгож байдаг. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн картуудын нэг бол American Express.

Deals and Benefits гэсэн хэсгийг өөрийн дансаараа ороод харах боломжтой. Заримдаа бодит мөнгөн дүнгээр хямдарсан байдаг ч тодорхой хувийг хэмнэх саналуудыг ч мөн  жагсаасан байдаг. Жишээ нь дараах зурган дээр $100 болон түүнээс дээш дүнг зарцуулахад $50 буцаагаад дансанд тань хийх хямдралын жагсаалт байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эдгээр зээлийн картуудын хямдралын саналуудыг хэрэглэхгүй байлаа ч гэсэн хааяа нэг ороод шалгахад алдах юмгүй. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл, тавигдах шаардлагуудыг сайн уншиж ойлгох хэрэгтэй. Amex, Discover болон CapitalOne зэрэг картуудын хэрэглэгчийн туслах үйлчилгээ нь үнэхээр сайн! Магадгүй Airbnb гэж тодотгосон хямдралуудыг жагсаагаагүй ч travel, hotels гэсэн төрлүүдийг байнга жасаалтандаа багтаасан байдгийг анхаараарай.

3.Найзуудаа уриад, элсүүлээрэй!

Хэрэв таны найз, эсвэл хамаатан тань удахгүй аялахаар төлөвлөж байгаагаа хэлэх юм бол та энэ нийтлэлийг уншихыг санал болгоорой.

Хэрэв тэд Airbnb урьд нь хэрэглэж байгаагүй бол өөрийн тань дансаар дамжуулаад холбогдоорой гэж санал болго. (referral link)

Хэрэв найз тань таны referral link -ээр дамжуулан холбогдож бүртгүүлээд эхнийхээ booking хийх үед та хоёр хоюулаа $25 USD (заримдаа $40 хүртэл)  travel credit болгож тус тусынхаа дансанд авна. Түүгээр ч зогсохгүй тэр найз тань host  болж, эхнийхээ зочныг хүлээн авахад нь та $75 travel credit болгон хүлээн авна.

Хэрэв та манай сайтыг дэмжээд, дансандаа $25+ той болохыг хүсч байвал ЭНД дарж Airbnb -д бүртгүүлээрэй.

4.Бизнес данс нээх

Та бизнесийн шаардлагаар аялдаг уу? Хэрэв тийм бол таныг хамгийн эхнийхээ бизнесс аяллаа хийхэд тань Airbnb $50 -ыг travel credit болгон өгөх болно. Booking хийсэн байрандаа check-in  хийсний тань дараа $50 купон email хаягаар тань ирэх болно.

Хэрэв та ажил олгогч, бизнесс эрхлэгч бол ЭНД дараад компанийхаа дансыг Airbnb бүртгэлтэй болгоорой. Харин шалгуурт нь нийцэхийн тулд таны бизнес албан ёсных байх ёстойг анхаар!

Ингээд эцэст нь хэлэхэд Airbnb бол аялагчдын ухаалаг болоод хэмнэлттэй сонголт нь маргаангүй мөн. Зарим нэгэн үнийн санал нь хэт өндөр мэт санагдах юм бол бүү эвлэр! Тохиролц! Дээр дурдсан 4 арга замууд танд мөнгөө хэмнэхэд тань туслах болтугай. Хэрэв та Airbnb бүртгэлгүй бол яг одоо ЭНД дараад бүртгүүлээрэй. Танд $25+USD бэлэглэх болно.

 

Энд дурдаагүй боловч таны туршлагаар мэдэх Airbnb үйлчилгээтэй холбоотой бусад зөвлөмжүүд байгаа бол сэтгэгдэл бичээд бусадтайгаа хуваалцаарай!  Цаг гарган уншсанд баярлалаа! HAPPY TRAVELLING!

 

Сэтгэгдэл бичнэ үү

  • (нууцлагдмал байна!)