Төсөв гарган түүнийгээ мөрдөнө гэдэг хэцүү. Би бол шууд л хэцүү гэдгийг нь хүлээн зөвшөөрнө.

Ямар нэгэн шалтгаанаар төсөв зохиох, түүнийгээ нягтлах тухай ярих болгонд би автоматаар хасагдах ёстой боловч хасмааргүй байгаа зүйлсийнхээ тухай бодож эхэлдэг. Яавал хасалгүйгээр өөр зардлаар нөхөж болохоор байна гэх мэтээр бодоно.

Гэтэл маш олон төсөв амьдралд хэрэгжилгүйгээр, боломжгүй зүйл, бас нэгэн бүтэлгүйтэл болж өнгөрдгийн цаад шалтгаан нь дээр дурдсантай адил сөрөг үр дагаварт тулгуурласнаас л болдог. Төгрөг болгоныг хаашаа орж, юунд зарцуулагдаж байгааг нь хянана гэхээс л шар үс босно.

Төсөв зохиох олон арга барилууд байдаг. Тэдний дундаас өөрт тохируулан гэр бүл болон найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх хөгжилтэй цагуудыг хасалгүйгээр ажиллажиболох аргыгсонгох хэрэгтэй. 50/20/30 гэсэн төсөв гаргах төлөвлөгөө нь яг л ингэж ажилладаг.

50/20/30 аргыг хэрхэн хэрэглэх вэ. Маш амархан!

Энэ аргыг олон нийтэд өргөн хэрэглэгдэхэд тзлхэц болсон хүн нь АНУ-ын сенатын гишүүн Элизабет Варрен. Тэрээр өөрөө дампуурлын нөхцлийн судалгааны мэргэжилтэн бөгөөд бизнес эрхэлдэг охин Амилиатайгаа хамтран “Таны үнэ цэнэ: Насан туршид баримтлах мөнгөний бодлого” хэмээх номыг бичсэн. Энэ номын хамгийн гол санаа нь 50/20/30 зарчим бөгөөд үүний агуулга болон холбоотой зөвлөмжүүдээр дүүрэн ном юм.

Уг зарчим нь сар бүрийн нийт орлогыг задалж хараад зарлагыг ерөнхий гурван хэсэгт хуваарилах гэсэн л маш энгийн арга барилтай.

Үндсэн хэрэгцээ: 50%

Энэ хэсэгт зөвхөн ҮНДСЭН хэрэгцээг л жагсаана.

  • Түрээс бол mortgage: амьдарч байгаа газрын тань төлбөр
  • Хэрэглээний зардлууд: ус, цахилгаан, СӨХ гэх мэт
  • Хүнс: Үнэгүй хүнс гэж хаана бах вэ 🙂
  • Машины төлбөр, машины даатгал: Танд машин хэрэгтэй….тийм биз дэ?
  • Утас болон интернет: Шударгаар хүлээн зөвшөөрөх аэрэгтэй! утас интернет бол өнөөдрийн нийгэмд үндсэн хэрэгцээнд л тооцогдох ёстой. Үгүй гэж үү?
  • Шатахуун: Ажил уруугаа шогшоод байвал үнэр танар ч юу болох билээ 🙂
  • Зээлийн карт болон бусад төрлийн зээлийн төлбөр:  Энд алдаагаргаж огт болохгүй. Хамгийн доод хэмжээний төлбөрийг хэзээ ч битгий хоцроож бай. Хоцроовол айдваргүй зээлдэгчийн тоонд орох, зээлийн хүү тань хүртэл өсөх аюултай!
  • Бусад: Хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн хөлс, тогтмол хэрэглэдэг эм эсвэл эмнэлгийн үйлчилгээ байгаа бол энд багтаана.

Таны санхүүгийн зорилго: 20%

Хоёр дахь категорын гол зорилго нь таны анхаарлыг санхзүгийн эрүүл амьдралыг зорилгоо болгоход төвлөрнө. Хүн зориготой байхдаа, ямар нэгэн хэтийн тодорхой зоригод тэмүүлж байхдаа төсөв гэгч зүйлийг хэрэгжүүлэх магадлал нь өндөр байдаг!

  • Хөрөнгө оруулалт: Энд таны тэтгэврийн хөрөнгө оруулалт хүртэл багтах ёстой. Хөрөнгө оруулалт байхгүй бол эхлэхэд хэзээ ч оройтохгүй шүү.
  • Хадгаламж: Эрүүл санхүүтэй байхад нөлөөлдөг том алхам бол гэнэтийн хэрэгцээнд зориулсан хадгаламжтай байх. Ингэснээр та гэнэтийн хэрэгцээ гарах болгонд санхүүгийн цохилтонд ороод байхгүй.
  • Өр дарж дуусгахад зориулсан төлбөр тооцоо: Энд сарын тогтоосон төлбөрийн хэмжээ байхгүй бүхий л төрлийн өр зээлийг оруулна. Тэрэлж явахдаа найзаасаа зээлсэн 100,000₮ төлөх хэрэгтэй. Хүүгүй байлаа гээд орхиж болохгүй! Ялангуяа найзууд!

Хувийн хэрэглээний зардал: 30% 

Энэ категорт багтаасан зардлууд л төсөв барих уу үгүй юу гэдгийг шийдэхэд хүргэдэг зардлууд даа! Зарим нь зардал гаргамаар байгаа ч танд тийм ч шаардлагатай биш хэрэгцээнүүд байгаа. Гэхдээ оноосон хувийн хэмжээг нь та сайн анзаараарай. Үнэхээр боломжийн байгаа биз дээ?

  • Гадуур хооллох: Эерэг талаас нь харах юм гадуур хооллоход аяга таваг угаахгүй шүү дээ 🙂
  • Аялал зугаалга: Танд амралт зугаалга үнэхээр хэрэгтэй байгаа талаар мэтгэлцээн үүсгэсэн ч болно. Бид бүгд л үүнд дуртай шүү дээ. Гэхдээ зориулалт гаргаад хадгаламж бий болгосон тохиолдолд та зээлийн карт эсвэл ямар нэгэн санаа зоволт оролцуулалгүйгээр  жинхэнээсээ сайхан амарч чадна!
  • Кинонд явах, эсвэл найзуутайгаа уулзалдах: Нийгэмшинэ гэдэг бол үнэхээр чухал хэрэгцээ. Үгүй гэж үү? Төсөвтөө багтаачихсан байхад сэтгэл ханамжтайгаар хэрэглэх боломж нь бий болно.
  • Netflix эсвэл бусад төрлийн home entertainment боломжууд: Хэрэв та курагт үздэггүй, ямар ч компанийн гурвалсан үйлчилгээ авдаггүй бол сайн л байна. Гэхдээ үнэхээр хэрэгцээ нь байгаа бол үнэгүй entertainment арга замууд зөндөө л бий.
  • Shopping: хувцас болон гэр ахуйн хэрэглээний зүйлс үргэлж л хэрэгцээ нь урган гардаг. Ялангуяа улирлын чанартай хямдралууд удаан үргэлжлэхгүй шүүьдээ. Төсөв нь бэлэн байх юм бол хямдралтай үеэр нь авахад л болно.

50/20/30 зарчмыг амжилттай хэрэгжүүлэх дүрэм

Хамгийн том хувьтайгаас нь эхэлье. Үндсэн хэрэгцээний 50% бол байж болох хамгийн дээд хэмжээ юм шүү!

Хэрэв таны үндсэн зардлууд тань 50% илүү гарч байвал та өөрчлөдт хийх шаардлагатай байна гэсэн үг юм. Онолын хувьд ярихад таны mortgage эсвэл түрээсийн төлбөр нийт орлогын тань 30%-аас илүү гарах ёсгүй. Хэрэв 30%-аас илүү гарч байгаа бол та шинэ байр болох хэрэгтэй болох нь дээ. Тийм ч амар зүйл биш! Гэхдээ үүнийг хэрэгжүүлж чадвал эрүүл санхүүтэй байх хамгийн том алхам болж ч магад. Эсвэл таны  mortgage хэмжээ орлогын тань 30%- аас илүү байж болохгүй гэсэн дүрэмд тохирохуйц нэмэлт орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй.

Цахилгаан, ус болон хүнснийхээ хэрэгцээг мөн танаж болно.

Дараагийн нэг анхаарах ёстой зүйл бол хувийн хэрэглээний 30%. Энд төсөвөө барихад дадал болгох зүйл гэвэл банкныхаа хуулгыг нягталдаг байх. Бүтэн жилээр нь хэвлэн гаргаж байгаад харсан ч болно. Ингэхдээ дараах зүйлсийг нягталж хараарай.

  • Та хэр их гадуур хооллож байна вэ? Жишээ нь өдрийн хоолны зардлыг хэмнэх боломжтой юу?
  • TV болон бусад электрон, entertainment хэрэглээний зардлыг хэмнэх боломжууд юу байна?
  • Shopping: Хүн бүхэн ямар нэгэн зүйлийг худалдан авахад хэзээд бэлэн байдаг. Хувцас эсвэл ном, цүнх, цаг, үнэртэй ус…хүүхдийн тоглоомууд хүртэл бидний сул тал байж болно. Таны сул тал юу байна, юунд үрэлгэн хандаж байна вэ гэдгээ олж тодорхой болгоорой.

Эцэст нь хэлэхэд энэхүү 50/20/30 зарчмын хамгийн чухал хэсэг бол 20% гэсэн хэсэг байгаа! Хэрэв танд хадгалах боломж нь байгаа бол, одоо байгаа өр зээлийн хэмжээг хасах боломжтой бол өнөөдрөөс эхэл.

Төсөв зохиож, түүнийгээ баримтлахын хамгийн гол зорилго нь өрнөөс гарах юм. Үүнийг амжилттай хэрэгжүүлж дуусах үедээ та аль хэдийнээ санхүүгийн хувьд хариуцлагатай бөгөөд зөв шийдвэр гаргадаг арга замуудад суралцан өөрийн болгосон байх болно.

Харин та 50/20/30 зарчмын дагуу төсөвлөж эхлэх гэж байгаа бол өөрт байгаа бүх зээл болон өрийг оногдох мөнгөн дүнгийнх нь хамт жагсаагаарай. Ингээд хамгийн бага хэмжээтэйгээс нь эхлээд төлж дуусга.

Төсөв барина гэдэг бол заавал ичээндээ орсон амьтан шиг амьдарна гэсэн үг биш. Төсөвөө ч барьж бас энгийн бөгөөд зугаатай нийгмийн харилцаагаа ч авч үлдэх боломжтой. Хамгийн гол нь танд илүү сэтгэл ханамжийг авч ирэх болно.

Танд төсөв зохиож байсан туршлага байгаа бол, өрнөөсөө амжилттай салж чадсан туршлага байгаа бол бидэнтэй холбогдоорой! Таны хувийн түүхийг нийтлэн бусадтай хуваалцаж урамшуулахад бид бэлэн байна. 

 

 

 

 

2 Reviews

    • <path_to_url> Mandalmaa

      Ushuu olon boditoi arga bariluudiig niitleh bolno oo! Mun huviin bolon urkhiin sankhuugiin talaar medeelluudiig ch oruulj baih bolno oo.

      Хариулах

Сэтгэгдэл бичнэ үү

  • (нууцлагдмал байна!)