Bacon, чинжүүтэй сийрэн бөмбөлөг!

Хааяахандаа хачин чамин зүйл амталмаар санагддаг л биз дээ. Зочиддоо зориулаад винотой хамт ширээгээ чимэх хөнгөн зуушны санаа өгье.

Орц:

  • 6 ширхэг шарж болгосон bacon жижиглэн хуваагаарай
  • 1 хумс сармис няцалж, жижиглэнэ
  • 2 teaspoon хэмжээний яншуй жижиглэсэн татсан
  • 1/4 teaspoon  нунтаг cumin /энгийн гоньдоор орлуулж болно/
  • 2 ширхэг халуун чинжүү жижиглэн татсан /үргүйгээр хийнэ/
  • 1/2 cup үрсэн cheddar cheese
  • 230 грам cream cheese
  • Амтагдах төдий давс хэрэглэж болно

Хэрэв та чинжүүнд дургүй бол ногоон сонгино орлуулан хэрэглэж болно.

Cumin, сармис, давсыг эхлээд нь өрөөний температурт хадгалсан cream cheese – тэй сайтах холих хэрэгтэй. Бяслаг, bacon, чинжүү болон яншуйг хольсны дараа баг зэргийг гадуур бүрэхэд зориулж салгаж авна. Ингээд бүх орцуудыг cream cheese хольцтойгоо сайтар хутгаад бөмбөлөг хэлбэрт оруул. Бэлэн болсон Bacon cheese бөмбөлөгийг үлдсэн орцуудын дээгүр өнхрүүлээд л боллоо! Cracker хажууд нь тавиад дуртай виногоо задлаарай.