Хүн болгон мэддэг юм шиг боловч тэр болгон цаг гаргаад, үнэнчээр нэг нэгэнгүй тодорхойлоод байдаггүй зүйл бол өөрийн төлөх ёстой өрийн хэмжээ болон орлогын эх үүсвэрүүд. Гэтэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хамгийн анхны бөгөөд чухал алхам бол ингэж жагсаан бичихээс л эхэлнэ!

Та санхүүгийн хувьд эрүүл, зохистой нөхцөл байдлыг бүрдүүлж чадсан уу?

Жишээ нь Энхээ ₮800,000 цалинтай. Хааяа таксинд яваад 200,000 орчим орлогыг нэмж олдог. Энхээгийн нийт орлого ₮650,000 байна. Харин түүний өрийн төлбөрийн хэмжээ нь дараах  байдалтай:

  • Байрны түрээс ₮300,000
  • Машины түрээс ₮100,000

Энхээгийн нийт өрийн хэмжээ ₮400,000 байна.

Түүний өр болон орлогын харьцаа нь 400,000/1,000,000*100=40% байна.

Харин энэ харьцаа юуг харуулдаг юм бол оо?

Таны өр болон орлогын харьцаа дараах категоиудын нэгэнд нь багтана.

36% ба түүнээс бага бол ихэнх хүмүүсийн хувьд эрүүл бөгөөд зохистой харьцаа. Харин та нэмж зээл бүү аваарай! Орлогын шинэ эх үүсвэр нэмэлгүйгээр өрийн хэмжээг нэмэгдүүлэх юм бол та дараагийн ангилалд орох болно. Таны өр болон орлогын харьцаа энэ түвшингээс дээш гарвал mortgage зээлд хамрагдахад хэцүү болох болно.

37-42% бол тийм ч муу харьцаа биш ч гэсэн үүнээс сайжрах боломжтой. Хэрэв таны өр ба орлогын харьцаа энэ категорт багтаж байгаа бол өрийн жагсаалтыг гаргаж, дэс дараатайгаар төлж эхлэх хэрэгтэй.

43-49% бол санхүүгийн асуудалд орж байна шүү гэсэн анхааруулгыг нухацтай хүлээж авах хэрэгтэй. Та эрчимтэйгээр өрөө төлж эхлэх хэрэгтэй! Ингэснээр хэрээс хэтэрсэн өрөнд унахаас сэргийлэх боломжтой байх юм.

50% болон түүнээс дээш бол аюултай байдалд байна гэсэн үг юм! Таны нийт орлогын хагасаас илүү хувь нь зөвхөн өрийн төлбөрт явж байна гэсэн үг юм. Та маш эрчимтэйгээр өрөө төлж эхлэх хэрэгтжй. Ингэхдээ бодлогын дагуу стратегитэй хийхгүй бол энэ үнэхээр амар ажил биш! Мэргжлийн зөвлөгөө авахад ч буруудах юмгүй.

Бидний жишээгээр Энхээгийн өр ба орлогын аарьцаа нь 40% байсан. Тэгвэл Энхээгийн хувьд тийм муугүй санхүүгийн байр суурьтай байгаа ч асуудалд ороход ч бас амархан байгааг харуулж байна. Тиймээс Энхээ өрийн хэмжээг, өрийн төлбөрийн тоог багасгах зорилгоор төлөвлөгөө гаргахад эртдэхгүй.

 

Хэрэв та өөрийн жишээг бусадтай хуваалцмаар байгаа бол бидэнтэй холбогдоорой. Эсвэл комент бичээрэй!

Сэтгэгдэл бичнэ үү

  • (нууцлагдмал байна!)