Энэ cookie ердөө л 3-хан орцтой боловч хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Өглөө ажил, хичээлээсээ хоцрох гээд цайгаа уулгүй гараад гүйдэг хүн бүрт тохиромжтой. Маш тэжээллэг бас амттай 🙂

Бэлдэх хугацаа: 10 мин

Болгох хугацаа: 10-13 мин

Орц:

    • 340 гр овъёос /ямар ч брэндийнх байж болно/
    • 340 гр зөөлөрч болсон гадил /багцаагаар 2 ширхэг дундаж хэмжээтэй байхад болно. Хамгийн гол нь гадил болон овъёос ижил хэмжээгээр хийх л хэрэгтэй!/
    • 2 халбага peanut butter /амт, тэжээллэг байдлыг бодоод хийдэг. Хэрэглэхгүй байсан ч болно. Эсвэл дотороо  бүхэл самартайг нь хэрэглэсэн ч болно!/
    • Өөрийн хүссэн орцуудыг нэмж болно. Жишээ нь үзэм, жижиглэсэн самарнууд, шоколад гэх мэт. Зарим хүмүүс Протейн нунтагаа хийж болгоод фитнес явсаны дараа хэрэглэдэг.

Заавар: 

Алхам 1 Овъёос болон нухсан бананыг хамтад нь сайтар холино

Алхам 2 Peanut butter болон бусад нэмэхийг хүссэн орцуудыг нэмж, сайтар холино

Алхам 3 Наалддаггүй лист эсвэл жигнэмэгэнд зориулсан цаасыг листэн дээр тавьж амны халбагаар  ижил хэмжээтэйгээр хутгаж тавина

Алхам 4 Халбагаар хутган гаргасан хольцийг дарж, хавтгай болгоно /нимгэн зцзаан нь ижил байх хэрэгтэй/ 175 градуст 11-13 минут эсвэл бор шаргал өнгөтэй болж эхэлтэл нь жигнэнэ

Алхам 5 Үлдэгдэл хольцийг битүү саванд хийж хөргөгчинд хадгална

CookingLight.com -оос санаа авсан! Сонирхоод үзээрэй 🙂

Эрүүл хооллолт гэсэн санааны дагуу учир танд амт нь сул санагдах юм бол жигнэхээсээ өмнө зөгийн бал нэмж хутгаарай.

 

 

Сэтгэгдэл бичнэ үү

  • (нууцлагдмал байна!)