Таны өр болон орлогын харьцаа ямар байгаа вэ? Энэ харьцаа юуг харуулдаг вэ?

 

Хүн болгон мэддэг юм шиг боловч тэр болгон цаг гаргаад, үнэнчээр нэг нэгэнгүй тодорхойлоод байдаггүй зүйл бол өөрийн төлөх ёстой өрийн хэмжээ болон орлогын эх үүсвэрүүд. Гэтэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хамгийн анхны бөгөөд чухал алхам бол ингэж жагсаан бичихээс л эхэлнэ!

Та санхүүгийн хувьд эрүүл, зохистой нөхцөл байдлыг бүрдүүлж чадсан уу? Үргэлжлүүлэх

Төсөв гаргахыг хүссэн ч энгийн амьдралын хэв маягаа хадгалахыг хүссэн хэн бүхэнд тохирох арга бол 50/20/30

 

Төсөв гарган түүнийгээ мөрдөнө гэдэг хэцүү. Би бол шууд л хэцүү гэдгийг нь хүлээн зөвшөөрнө.

Ямар нэгэн шалтгаанаар төсөв зохиох, түүнийгээ нягтлах тухай ярих болгонд би автоматаар хасагдах ёстой боловч хасмааргүй байгаа зүйлсийнхээ тухай бодож эхэлдэг. Яавал хасалгүйгээр өөр зардлаар нөхөж болохоор байна гэх мэтээр бодоно.

Гэтэл маш олон төсөв амьдралд хэрэгжилгүйгээр, боломжгүй зүйл, бас нэгэн бүтэлгүйтэл болж өнгөрдгийн цаад шалтгаан нь дээр дурдсантай адил сөрөг үр дагаварт тулгуурласнаас л болдог. Төгрөг болгоныг хаашаа орж, юунд зарцуулагдаж байгааг нь хянана гэхээс л шар үс босно. Үргэлжлүүлэх

Airbnb хэрэглэдэг бол наашаа суугаарай!

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  аялах дуртай, шаардлагатай байдаг хүмүүст хамгийн тустай үйлчилгээний нэг нь Airbnb болж чадсан. Бусад ижил төрлийн үйлчилгээний газаруудыг бодвол үнэ хямд, аяллынхаа хугацаанд бусад хүмүүстэй харилцаатай байж, тухайн улс орныхоо өдөр тутмын амьдралыг мэдрэх боломжийг олгодог онцлогтой.

Ихэнх хүмүүсийн мэддэггүй зүйлсийг энд тантай хуваалцах гэж байна. Албан ёсны вэбсайт дээр байгаа үнэ бол хөдлөшгүй тогтоосон үнэ биш юм шүү гэдгийг санах хэрэгтэй! За ингээд та бүхэнд хамгийн шалгарсан, бас өөрийн туршиж үзсэн 4 арга замыг танилцуулъя.

Үргэлжлүүлэх

Та яагаад нэгээс илүү орлогын эх үүсвэртэй байх ёстой вэ?

Оршил

Орлогын ганц эх үүсвэртэй байгаад түүнийгээ алдлаа гээд төсөөлөөд үз дээ! Баталгаатай ажлын байр гэдэг ойлголтыг хийсвэр гэдгийг нь хүлээн зөвшөөрнө гэхээр л аймшигтай санагдаж байна уу? Ийм тохиолдолд та орлогын өөр эх үүсвэртэй байснаараа л өөрийгөө хамгаалан гарч чадна. Үргэлжлүүлэх

Би ЗЭЭЛтэй хүн!

Оюутан байхдаа ‘Хувь хүний хөгжил хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх нь’ сэдэвээр судалгаа хийж байсан юм. Тэр үед нэг багш маань ‘Хувь хүний хөгжил бол тухайн хүний л өөрийнх нь асуудал! Иймэрхүү зүйлд үйлдвэр аж ахуйн байгууллага эсвэл бүр цаашлаад улс оролцоод байх ямар ч шаардлага байхгүй. Ингэлээ гээд ашигтай ч биш!’ гэж ирээд тохуурхан ярьж билээ. Магадгүй зөвхөн зоосны нүхээр хараад дүгнэхэд тийм л байсан байх. Үргэлжлүүлэх