DeFacto Жаргалсайхантай танилцах уу?

Олон нийтийн хэвлэл мэдээллүүд болон манай сургалтын системүүд хүртэл орхигдуулдаг сэдвүүдийг оновчтойгоор хөндөж, нийтэд түгээдэг гэж би хувьдаа үнэлдэг. ‘Насан туршшийн боловсрол’ лекцэнд боломжтой бол суугаарай.

11 сарын 19-нд 13 цагт!

 

Чингис Фестиваль – 2017

Чингис хааны мэндэлсэний 855 жилийн ойд зориулсан ТҮҮХЭН аяллыг Женко Тур зохион байгуулж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

11 сарын 19-нд 10 цагаас Баянгол зочид буудлын ‘А’ байрны гаднаас хөдлөх юм байна.

Christmas Flea Market and Craft Event – FREE!

Flea Market сонирхонгоо хүүхдүүдтэйгээ хамт Christmas карт хийж, тасалгааны цэцэг болон ургамлаар зохиомжууд хийж үзмээр байвал Cosy Club зориорой.

11 сарын 18-нд 11 цагаас эхэлнэ! Үнэгүй!

 

Shangri-La Mall: 11 сарын 11, 12-ны өдрүүдэд “Inspire Me” өдөрлөгтэй

Энэ амралтын өдрүүдэд Shangri-La Mall дээр “Inspire Me” нэртэй өдөрлөг болох юм байна. Британийн соёл урлагийн талаархи мэдээлэлтэй болохыг хүссэн, эсвэл зүгээр л гэр бүл болон найз нөхөдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхийг хүсвэл Shangri-La Mall зориорой!

Унгар үндэсний зоог амтлан амралтын өдөрөө ая тухтай өнгөрүүлэх үү?

10 сарын 16, 23, 30-ны Ням гаригуудад Kempinski Hotel Khan Palace дээр байрлах Тэнгэр ресторанд Унгар үндэсний хоолтой Sunday Brunch зохион байгуулагдаж байгаа юм байнаа.

Нэг хүний ₮33,000 гэхээр яг гэр бүлийн арга хэмжээ гэхээргүй л юм шиг санагдлаа. Харин задгай Чингис шар айраг болон шампанск, жимсний шүүс, цай болон кофе нь хүссэнээрээ авч болох тул найз нөхдөөрөө хамт цуглаад яриа өрнүүлэн тухалбал зүгээр юм шиг санагдлаа!

Хэзээ: 12:00 – 15:30 цаг | Хаана: Тэнгэр ресторанд
Үнэ: Нэг хүний ₮ 33’000 (Үнийн дүнд 10% НӨАТ, 1% хотын татвар болон 5% үйлчилгээний хөлс ороогүй гэнээ!)

Захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг: +976 7575 3462

Wine and Canvas нэртэй арга хэмжээг Marshall Art Gallery-аас зохион байгуулж байна ₮35,000

Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хөгжим сонсож, вино уунгаа урлагийн орчинд цагийг хөгжилдөн өнгөрүүлж, гэр болон албан тасалгаагаа чимэх зургаа өөрийн гараар бүтээгээрэй.

Энэхүү үйл ажиллагаа нь зураг зурдаг, зурдаггүй, зурахыг хүссэн хүн бүрт нээлттэй.

Суудлын тоо хязгаартай гэсэн шүү!
10’000₮-ний урьдчилгааг дансруу нь шилжүүлснээр таны захиалга баталгаажина.
Tax: 35.000₮ (Зургийн хэрэгсэл, вино,ус, ундаа болон snacks г.м зүйлс багтсан)
Бүртгүүлэх заавар:
1. Утсаар холбогдож бүртгүүлнэ.
2. Дансаар урьдчилгаа (1 хүний 10’000₮ эсвэл 35000 буюу төлбөрөө бүтэн)-р 5006657420 Золбоо ХААН Банкны дансанд хийнэ.
3. Гүйлгээний утган дээр оролцох өдрөө нэрээ бичиж үлдээнэ үү.ЖИШЭЭ: / 23/06 Бат /
ХОЛБОГДОХ УТАС:99109912, 94009912

УДЭТ: Түүхэн Жүжгийн Өдрүүд!

Ийм сайхан жүжгүүд тоглох юм байна шүү! Энгийн тасалбарууд нь суудлын зэрэглэлээс хамааран 10,000; 15,000; 20,000; 25,000 гэсэн үнэтэй юм байна.

Мөн багцын тасалбарууд байгаа  бөгөөд үнэ нь 5 жүжиг 60,000; 3 жүжиг 45,000 юм байна. Тасалбараа 1900-1188 аас аваарай!

 

Camerton & Niciton хамтарсан тоглолт!

 

CAMERTON&NICITON хамтарсан тоглолт энэ 5 дахь өдөр СҮХБААТАРЫН талбайд…

Posted by Bold Dorjsuren on Monday, September 26, 2016

Энэ Баасан гаригт “Улаанбаатарын  Намар” нэртэй өдөрлөгийн хүрээнд Camerton болон Niciton хамтлагийн хамтарсан тоглолт 19 цагаас Сүхбаатарын Талбай дээр болох юм байна.