Маш амархан бас эрүүл cookie хийгээрэй!

Энэ cookie ердөө л 3-хан орцтой боловч хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Өглөө ажил, хичээлээсээ хоцрох гээд цайгаа уулгүй гараад гүйдэг хүн бүрт тохиромжтой. Маш тэжээллэг бас амттай 🙂

Бэлдэх хугацаа: 10 мин

Болгох хугацаа: 10-13 мин

Орц:

    • 340 гр овъёос /ямар ч брэндийнх байж болно/
    • 340 гр зөөлөрч болсон гадил /багцаагаар 2 ширхэг дундаж хэмжээтэй байхад болно. Хамгийн гол нь гадил болон овъёос ижил хэмжээгээр хийх л хэрэгтэй!/
    • 2 халбага peanut butter /амт, тэжээллэг байдлыг бодоод хийдэг. Хэрэглэхгүй байсан ч болно. Эсвэл дотороо  бүхэл самартайг нь хэрэглэсэн ч болно!/
    • Өөрийн хүссэн орцуудыг нэмж болно. Жишээ нь үзэм, жижиглэсэн самарнууд, шоколад гэх мэт. Зарим хүмүүс Протейн нунтагаа хийж болгоод фитнес явсаны дараа хэрэглэдэг. Үргэлжлүүлэх

3-хан орцтой Peach Cobbler

Амттай бөгөөд хийхэд амархан амттан байна гэвэл хүн бүхэн л ханцуйгаа шамлахад бэлэн байдаг гэдэгтэй би санал нийлнэ.

Dump Cake гэж дуулсан уу? Орцуудыг бүгдийг нь хийж холиод л бэлэн болох бялууны жор байна аа.

allrecipes.com миний дуртай сайтуудын нэг! сонирхоод үзээрэй. 

Үргэлжлүүлэх

Bacon, чинжүүтэй сийрэн бөмбөлөг!

Хааяахандаа хачин чамин зүйл амталмаар санагддаг л биз дээ. Зочиддоо зориулаад винотой хамт ширээгээ чимэх хөнгөн зуушны санаа өгье.

Орц:

  • 6 ширхэг шарж болгосон bacon жижиглэн хуваагаарай
  • 1 хумс сармис няцалж, жижиглэнэ
  • 2 teaspoon хэмжээний яншуй жижиглэсэн татсан
  • 1/4 teaspoon  нунтаг cumin /энгийн гоньдоор орлуулж болно/
  • 2 ширхэг халуун чинжүү жижиглэн татсан /үргүйгээр хийнэ/
  • 1/2 cup үрсэн cheddar cheese
  • 230 грам cream cheese
  • Амтагдах төдий давс хэрэглэж болно

Хэрэв та чинжүүнд дургүй бол ногоон сонгино орлуулан хэрэглэж болно.

Cumin, сармис, давсыг эхлээд нь өрөөний температурт хадгалсан cream cheese – тэй сайтах холих хэрэгтэй. Бяслаг, bacon, чинжүү болон яншуйг хольсны дараа баг зэргийг гадуур бүрэхэд зориулж салгаж авна. Ингээд бүх орцуудыг cream cheese хольцтойгоо сайтар хутгаад бөмбөлөг хэлбэрт оруул. Бэлэн болсон Bacon cheese бөмбөлөгийг үлдсэн орцуудын дээгүр өнхрүүлээд л боллоо! Cracker хажууд нь тавиад дуртай виногоо задлаарай.

Blockquote Post

status

Block quotes are used when you quote someone else, another article, or even yourself. Use block quotes when you share exact quotes. They are usually indented from the body text and are italicized.
WordPress and Blogger both have built-in block quotes, you can check the default block quotes here. – Jimi Riddik